Алтай кашмир

“Алтай кашмир” ХХК шаасан нь Монголын бизнесын хүрээнд томоохон байр суурь эзэлдэг “Алтай Холдинг” ХХК-ний охин компани бөгөөд 1993 онд түүхий ноолуур болон самнасан ноолуурыг дэлхийн зах зээл дээр борлуулж, анхны бизнесын үйл ажиллагаагаа эхэлсэн. 1995 онд өөрийн үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулж Их Британи улсад үйлдвэрлэсэн ноолуур угаах, самнах дамжлага бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угсран, ноолуурын үйлдвэрлэлээ явуулж эхэлснээс хойш бид дээд зэргийн чанартай самнасан ноолуур, төрөл бүрийн зөөлөн гоёмсог ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн өөрийн бизнесыг өргөжүүлэн хөгжүүлж ирлээ

“Алтай кашмир” компани нь монгол улсдаа ноолуурын салбараас анх удаа үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнээр ISO9001:2000 чанарын гэрчилгээг авсанаараа онцлог юм. Манай компани жилдээ 800 тонн түүхий ноолуур угаах, 435 тонн угаасан ноолуурыг боловсруулах, 310 тонн самнасан ноолуур болон 140.000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанарын хяналтын шилдэг лабораториар тоноглогдсон бөгөөд одоо бидний боловсруулж самнасан ноолуурын 100 хувь, сүлжмэл ноолууран бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь Англи, Итали, Япон, Герман, Франц, Өмнөд Солонгос болон АНУ-д экспортлогдож байна. “Алтай кашмир” ХХК нь ОХУ-ын Москва хотноо зохиогдсон “Текстильлегпром 2009”, Япон улсын Токио хотноо болсон “JFW” – “Japan Fashion Week” International Fashion Fair зэрэг олон улсын болон дотоодын үзэсгэлэн яармагт амжилттай оролцсоор ирсэн бөгөөд “Гоёл 2010” наадамд үндэсний хэв загвартай, ноолууран бүтээгдэхүүнээр оролцон шилдэгийн шилдэг “Гран-при” шагналыг хүртсэн.

“Алтай кашмир” ХХК нь зах зээлээ өргөтгөх, цаашдын үйл ажиллагааг тогтмол сайжруулахын сацуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, боловсролын салбарт тусламж үзүүлэх, байгаль хамгааллын арга хэмжээнд оролцох зэргээр нийгэм эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Манай компани нь хэрэглэгч болон хамтран ажилдаг түншүүддээ

    Шилдэг үйлчилгээ
    Орчин үеийн, классик, үндэсний хэв загварын чанартай бараа бүтээгдэхүүн
    Боломжийн үнийг санал болгодог

 

Бусад мэдээлэл

×Хаах