Delsey

Түүх

Delsey брэнд нь 1911 онд анх Францад үүсгэн байгуулагдсан, Франц брэнд юм.

1911: Компанийн үүсгэн байгуулагч DELahaye камер болон бичгийн машины гадар уут хийж эхэлсэн.

1946: DELahaye, SEYnhaeve –ийн ах дүүтэй хамтран ажиллаж эхэлсэн. DELSEY нь DELahaye болон SEYnhaeve ах дүү нарын нэрийн эхний 3 үсгийг нийлүүлж бий болсон.

1965: Аялалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.

1970: “Airstyle”, Францын анхны дээд зэргийн хатуу чемодан үйлдвэрлэсэн.

1972: Анхны дугуйтай хатуу чемодан гарсан.

1975: Полипролин материалаар хийгдсэн боломжийн үнэтэй хатуу чемодан үйлдвэрлэж эхэлсэн.

1984: Анхны зөөлөн чемодан үйлдвэрлэгдсэн.

1993: 2 болон 4 дугуйтай, мөн био загвар дизайнтай цүнх, чемоданууд үйлдвэрлэгдэж эхэлсэн.

1997: DELSEY FIRST чемодан гарсан. Полипролин материалаар хийгдсэн энэ чемодан нь чанартай, аюулгүй чемодан болсон.

1999: Анхны ABS материалаар хийгдсэн хатуу цүнх, чемодан гарсан ба вэб хуудас ашиглалтанд орсон.

2003: Эмэгтэйчүүдэд зориулсан анхны бизнес цүнх.

2007: “Observeur du Design” –аас DELSEY –г загварын болон шинийг эрэлхийлэгч шагнал хүртсэн. Шагнал урамшуулал

1975: Полипролиноор хийгдсэн хатуу чемодан Экспорт Оскар авсан.

1986: Club line загварт Janus de l’industrie шагнал авсан.

1987: DELSEY Экспорт Оскар хүртсэн.

1991: Axiome line загварт Janus de l’Industrie шагнал авсан.

1992: Английн цүнх, чемоданы холбооноос “Энэ жилийн бараа” хэмээх шагнал авсан.

1996: Эмэгтэйчүүдэд зориулсан гар цүнхэндээ загварын шагнал авсан.

1998: Cannes Tax Free Worldwide Exhibition-ээс жилийн шилдэг бараа номинацид Хүрэл медал авсан.

2001: Observateur du Design –аас DUAL DRIVE болон DELSEY 4X4 TROLLEY сонгогдсон.

2003: Volume Fresh загвартаа “Coup de cњur” шагнал авсан.

2004: Carisma загвартаа “Coup de cњur” шагнал авсан.

2006: DELSEY MIPELхудалдааны шоунд шинэ санаа, шинэлэг зүйл номинацид нэр дэвшсэн.

Delsey брэнд нь

    Дэлхийд цүнхний зах зээлд №2-т орох брэнд.
    Жилд 3 сая буюу нэг минутанд 6ш цүнх чемодан борлуулдаг.
    5тивийн 110 оронд үйл ажиллагаагаа явуулдаг.
    6 дизайнертай, нийт 250 гаруй ажилчидтай.
    Борлуулалтын 75% гадаадын зах зээл дээр хийгддэг.
    6,000 борлуулалтын цэгтэй.
    6 худалдааны төвтэйгөөс, тав нь Европ тивд (Герман, Бэнэлукс, Испани, Скандинав, Итали) нэг нь АНУ-т байрладаг.
    Төв оффис Францын Парис хотод байрладаг.

 

Бусад мэдээлэл

×Хаах