Тендерт оролцохыг урьж байна

Гүйцэтгэх ажил:

Улаанбаатар хотод салбарын барилга угсралтын ажил гүйцэтгэнэ.

Тендерт үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байгууллага оролцох ба дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

    Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар
    Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
    Сүүлийн хоёр жилийн дундаж борлуулалтын орлогын дүн 2.5 тэрбумаас багагүй байх
    Үнийн санал, бүх зардал буюу НӨАТ, ажлын хөлс г.м ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна
    Нийлүүлэх хугацаа, баталгаат хугацаа
    Төлбөрийн нөхцөл
    Тендерийн материалын үнэ төлсөн баримт
    Нотариатаар баталгаажуулсан Барилга бүтээц, Дотор сантехник, Салхивч, Цахилгаан, Холбоо дохиоллын тусгай зөвшөөрлийн хуулбар
    Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын талаарх мэдээлэл
    Бусад холбогдох мэдээлэл

Уг тендертэй холбоотой хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2014 оны 8-р сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, хаягт байрлах Худалдаа, хөгжлийн банкны төв байрны ресепшинд, ХХБ-ны “Тендерийн хороо”-нд гэж хаяглан битүүмжилж ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас: 331133, дотуур утас: 1490, имэйл:http://tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу. Зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөгийг ХХБ-ны 4004964808000001 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Бусад мэдээлэл

×Хаах