Чацаргана төсөл

Чацаргана хүний амьдралын үйл ажилгаанд чухал ач холбогдолтой олон төрлийн витамин, тос, сахар болон бусад биологийн идэвхит бодисууд их хэмжээгээр агуулдаг ба насанд хүрсэн хүн хоногт 96г, жилд 35кг жимс хэрэглэх шаардлагатай байдаг. Хүн хоногт 5 - 6 ширхэг Чацарганы үр идэхэд хоногийн хэрэгцээт К, С, Д, Е, В, Р витаминуудаар бүрэн хангагддаг. Чацарганы жимсийг бүрэн боловсруулж чадвал эмчилгээ, хүнс, гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Чацаргана тариалж, орчноо ногооруулах, орчин цагийн хүнд зайлшгүй чухал хэрэгцээ, амин дэм болсон дээд зэргийн чанартай чацарганыг таримал аргаар үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд тасралтгүй нийлүүлэх замаар нийгмийн тодорхой нэг дэд бүлгийн амьжиргааны нэг эх үүсвэрийг буй болгож, улсынхаа хөгжилд нь өөрийн хувь нэмрийг оруулахад төслийн зорилго оршино.

Бусад мэдээлэл

×Хаах