Дарга нарт таалагдадгүй биеийн 10 байрлал


-Гар сулхан атгах : Даргатайгаа мэндлэх үед гарыг нь сулхан атгах нь хүндлэхгүй байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. Иймд даргынхаа гарыг чангахан шиг атгаж байх хэрэгтэй.
-Хэт ойртох: Хүн бүр өөрийн орон зайтай. Иймд даргатайгаа ярилцах үедээ хэт ойрхон сууж болохгүй.
-Гараа цээжиндээ зөрүүлэх : Даргыгаа орж ирэхэд та ширээнийхээ ард ингээд сууж байвал энд надад таалагдахгүй, онцгүй байна гэсэн дохио болдог гэнэ.
-Толгойгоо маажих: Даргынхаа өмнө ингэвэл асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байна гэсэн үг болдог аж.
-Гараа шилэндээ аван түшлэгээ налах:  Хийх ажилгүй эсвэл ажилдаа залхсан хүн мэт харагдана.
-Компьютерийнхаа ард нуугдах :  Их сэжигтэй нууцлагдмал нөхөр байна, ямар ажил унагаа бол гэж дарга шууд бодно.
-Хайхрамжгүй царай : Чухал асуудал хэлэлцэж байхад юу ч болсон надад хамаагүй гэсэн царай гаргаад суугаад байдаг бол халагдах хүмүүсийн жагсаалтад орж л таараа.
-Инээмсэглэхгүй байх : Даргыгаа хараад инээмсэглэхгүй бол найрсаг бус төдийгүй манайд ажиллах нь их дарамттай байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Зусарч биш ч гэсэн инээмсэглэлийг хэрэгтэй цагт нь нүүрэндээ наа.
-Уймарч болохгүй: Даргатайгаа ярилцах үед байн байн нүүрээ илээд л, хумсаа химлээд л юм барьж тавиад л уймарч болохгүй. Тэгвэл энэ нөхөр яагаад сандраад барьц алдаад байна гээд дарга бүр ч ширүүн “байцаадаг”.
-Гараа өвдөг дэрээ тавих: Дарга харах үед гараа ширээн дээрээ тавьж бай. Тэгвэл илүү ажил хэрэгч идэвхтэй төрхтэй харагддаг.
 

Бусад мэдээлэл

×Хаах