Өөрсдөө үйлдвэрлэнэ бас хэрэглэнэ

влөлгөөнд 17сум,дөрвөнтосгонытөр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын  248 төлөөлөгч оролцож санал бодлоо солилцов. Орон нутгийн түүхий эд, нөөц, боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгож, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх. экспортын бараа болон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, брэнд бүгээгдэхүүн бий болгохыг дэмжих, аймгийн төсвийн хөрөнгөөр орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих зэрэг олон санал санаачилгыг үйлдвэрлэгчид гаргав. Зөвлөлгөөнөөс "Хэнтийд үйлдвэрлэж, Хэнтийчүүд хэрэглэжхэвших" уриалгыг гаргажээ. Зөвлөлгөөнд аймгийн  Засаг дарга бизнес эрхлэгчдээ дэмжиж Тайваньулсад бизнес аялал зохион байгуулж тэндээс жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх боломжтой болон аймагтаа Сүхбаатар. Баянхонгор аймгийнх шиг худалдааны томоохон төв барих, Чингис цамхаг байгуулахад хөрөнгө оруулах боломжгой талаар танилцуулсан. Хэнтий аймгийн хэмжээнд 962 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 700-гаад нь байнгын үйл ажиллагаа явуулдгийн олонх нь 50  ажиллагсадтай жижиг аж оролцохдоо үйлдвэрлэгч аж ахуй байна.

Бусад мэдээлэл

×Хаах