Илүү сайн борлуулалтын менежер болох гурван тактик

 

Амжилттай борлуулалтын нууц юу вэ? Аясаар нь борлуулалтыг бүү хийж бай… Хэрвээ та компанидаа “борлуулалт”-ын ажил эрхэлдэг бол /та компанидаа ямар ажил эрхэлдгээс үл хамааран/ үргэлж сайн борлуулагч байх нь хэцүү гэдгийг мэдэх байх. Таны хийж чадах хамгийн муу зүйл бол урд сууж байгаа хүнийхээ эсвэл утсаар ярьж буй хүнийхээ асуудлыг мэдэхгүйгээр зүгээр л борлуулалт хийх гэж оролдох явдал юм. Энэ үйлдэл нь таны ч тэр, худалдаж авах гэж буй хүний ч аль алины чинь цагийг үрсэн хэрэггүй зүйл байдаг.Тэгвэл та хаанаас эхлэх ёстой вэ? Та тэр хүнээсээ асуулт тавьж бас түүнийг сонссоноор зарим нэг мэдээлэл олж авах хэрэгтэй. Харин түүнийхээ дараа л зарах гэж буй зүйлийнхээ талаар ярьж эхлээрэй.

Доор бид үүнийг хэрхэн ашиглаж болох талаар өгүүлье.

Асууж шалгаа. Та үйлчлүүлэгчдээсээ хэсэг асуулт асууж тэдэнд ямар хэрэгцээ байна, түүнийг яаж хангаж болох талаар мэдээлэл олж ав. Ингэхдээ үйлчлүүлэгчдийнхээ талаар жаахан ч гэсэн мэддэг болохоос нааш шууд бүү өөрт хэрэгтэй асуултаар булаарай. Зарим нэг сайн борлуулагчдын туршлагаас үзэхэд “тэдний сурч байсан сургууль, эсвэл тэжээдэг нохойных нь талаар яриа өрнүүлэх нь зүйтэй” байдаг. Энэ нь ямар ч яриаг цаашид үргэлжлүүлэх үндэс болдог. Харин та дээрх мэдээлэлүүдийг тэрхүнийхээ Файсбүүк эсвэл Линкед Линүүдээс авч болно.Та доорх асуултуудад өөрөө хариулж дотроо тунгаан бодсоны эцэст борлуулалт хийх аргаа олох болно.

Та яг одоо юу ашиглан борлуулалт хийдэг вэ?

Та үүнд хэр их дуртай байдаг вэ?

Та өөрийн борлуулдаг бүтээгдэхүүнийхээ юунд дургүй вэ? Эсвэл та өөрийнхөө одоо хийж буй зүйлүүдийн юунд дургүй вэ?

Та өрсөлдөгчдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үү? Та түүнд дуртай байдаг уу эсвэл үгүй юу?Эдгээр асуултанд хариулсанаар та үйлчлүүлэгчдийнхээ байр сууринаас яагаад тэд таны бүтээгдэхүүнийг сонирхох хэрэгтэй вэ гэдгийг ойлгох боломжтой болно.

Сонсож сур:

Хэрвээ та хаалган дээр очоод хэн гэдэг нь үл хамаарах хүнтэй та юу зарах гэж байгаагаа ярих юм бол тэр зүгээр л таныг амаа тат гэнэ.Тэдний асуудлыг сонс, тэдэнд ямар хэрэгцээ байгааг сонс, мөн та сонсож байх явцдаа түүнийг шийдэх арга замыг тархиндаа боловсруул. Тэдний хэлж байгаа зүйлд итгэж байгаа гэдгээ давтаж хэл мөн тэдний асуудлын шийдэл байж болох өөрийн бодож олсон санаануудыг тэдэнтэй хуваалц. Хэрвээ таньд тэдний асуудлыг шийдэж чадахуйц санаа орж ирэхгүй байгаа бол зүгээр л тэдэнд юу хэрэгтэй байгааг давтан хэлэхэд буруудах зүйл үгүй шүү дээ. Эсвэл мөн тэдэнд хэсэг хугацааны дараа таньд буй асуудлын шийдлийг олж өгөхөө амласан ч болно.За ингээд та дараагийн удаа “борлуулалт” хийх нөхцөл байдалтай тулгарана. Харин тэр үед та дээрх 2 тактикийг ажилдаа хэрэглэхийг хичээгээрэй.

Бусад мэдээлэл

×Хаах